Мэдээ

Хог хаягдлыг хөрсөнд булах шинэ хяналттай ландфиллийг ашиглалтад оруулжээ

spsirpa

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төвд хог хаягдлыг хөрсөнд булах шинэ хяналттай ландфиллийг ашиглалтад оруулжээ.

Азийн Хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Говь-Алтай, Сүхбаатар, Дархан-Уул, Өвөрхангай аймагт “Хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл” 2020 оны наймдугаар сараас хэрэгжиж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд хог нягтруулан тээвэрлэх төв, дахивар хүлээн авах цэг, шинэ хяналттай ландфилл барих зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийж байгаа бөгөөд 12 дугаар сарын 16-нд дээрх дөрвөн аймгаас Говь- Алтай, Сүхбаатар аймгийн төвүүдэд шинэ хяналттай ландфилл барьж байгуулах ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр хог хаягдлаас болж байгаль орчинд үүсдэг сөрөг нөлөө багасах, дахивар нөөцийг ялгаж, эргэлтэд оруулснаар газрын хөрсөнд булах хог хаягдлын хэмжээ эрс багасах ландфиллийн насжилт уртсах чухал ач холбогдолтой юм хэмээн холбогдох албанаас мэдээлэв.

Төслийн зураг төслийг Эн Си Си Эс ХХК боловсруулж батлуулан улсын коммист амжилттай хүлээлгэн өглөө.  



Дээш