ADR-ХҮДЭР БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР
Төлөвлөж буй “Хан-Алтай ХХК-ын Алтны хүдэр баяжуулах үйлдвэр”-ын барилга нь
тэнхлэгээрээ 84.00м х 39.80м хэмжээтэй, зоорьгүй дан давхар тэгш өнцөгт хэлбэртэй.
Уг барилга нь Баян уусмал шингээлтийн цех, Десорбци электорилизийн цех,
Хайлуулах цех гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх ба тус бүрдээ гадагшаа шууд гарцтай.
SUBSTATION- ДЭД СТАНЦЫН БАРИЛГА
Төлөвлөж буй Дэд станцын барилга нь 1 давхар барилга ба тэнхлэгээрээ 5м х 13.5м хэмжээтэй. Тус барилга трансформаторын өрөө болон нам хүчдэлийн өрөөнөөс бүрдэнэ. Даацын үндсэн бүтээц нь цутгамал төмөр бетон каркас байна.
ADR WAREHOUSE- ХҮДЭР БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АГУУЛХЫН БАРИЛГА
Төлөвлөж буй “Хан-Алтай ХХК-ын Алтны хүдэр баяжуулах үйлдвэр”-ын “Агуулахын барилга” нь тэнхлэгээрээ 20.0х8.0 метр хэмжээтэй, зоорьгүй дан давхар тэгш өнцөгт хэлбэртэй. Барилгын өндөр +5,72м. Уг барилга нь тоног төхөөрөмжийн багаж хэрэгсэл хадгалах зориулалттай ба гадагшаа шууд гарц 2 байна.
ADR LABORATORY AND OFFICE- ХҮДЭР БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЛАБОРАТОРИ, ОФФИСЫН БАРИЛГА
Төлөвлөж буй Лаборатори, Оффисын Барилга нь тэнхлэгээрээ 64.37х12.37м хэмжээтэй 5.1м өндөр байна. Үндсэн бүтээц нь төмөр бетон суурь, ган бүтээц бүхий өлгөмөл даацын бус ханатай. Өлгөмөл хана нь б=150мм чулуун хөвөн сэндвич хавтан байх ба дээвэр нь 2 талруугаа налуутай 150 мм зузаан чулуун хөвөн сэндвич хавтан байна. Төлөвлөж буй Лаборатори, Оффисын Барилга нь Оффисын хэсэг, Химийн лаборатори, Металлургийн лаборатори
гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ.