Үйлчилгээ

Төслийн удирдлага, зөвлөх үйлчилгээ

Төслийн удирдлага

Тодорхой төсөв, төлөвлөсөн хугацаанд нь өндөр чанартай хүлээлгэн өгсөн төслийг амжилттай төсөл гэх бөгөөд төсөл хэрхэн хэрэгжих нь төлсийн удирдлагаас шууд хамаарна. Эн Си Си Эс-ийн төслийн удирдлагын баг нь төслийг урьдчилсан судалгааг хийж, төслийн ажлын хэмжээ, үргэлжлэх хугацаа, явц дунд үүсч болохгүй эрсдлийг тооцоолж, төсөвт хяналт тавьж ажилладаг. Гүйцэтгэлийн явц, чанар, материал хангамж зэрэг бусад бүх хүчин зүйлсийг нарийвчлан хянаж, төсөл хэрэгжүүлэгч талуудтай хамтран төслийн баримт бичгийг гүйцэтгэж хүлээлгэн өгнө. 

Зөвлөх үйлчилгээ

Төслийн удирдлагын зөвлөх үйлчилгээ, Монгол улсын барилгын норм дүрэм, стандарт, хууль тогтоомжууд, барилгын бичиг баримт бүрдүүлэх, тусгай зөвшөөрлүүд авах, үе шатын бүрт хяналт хийх, улсын комисс ажиллуулахад бэлдэх зэргээр гадны компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Бид барилгын зураг төсөл, зохиогчийн хяналтын чиглэлээр дараах үйл ажиллагаа явуулж байна

  • Барилгын зураг төслийг Монгол улсын барилгын тухай хууль болон олон улсын стандартын дагуу Монгол хэл дээр болон Англи хэл дээр боловсруулах
  • Олон улсын хөрөнгө оруулагчдад Монгол улсын барилгын салбарын эрх зүйн орчин, зөвшөөрөл бичиг баримтын бүрдүүлэлт, төсөл хэрэгжүүлэх боломж, дэд бүтцийн орчин зэрэг талын судалгаа боловсруулах, зөвлөмж гаргах
  • Барилга угсралтын шатанд зохиогчийн хяналт хийх
  • Барилгын ашиглалтын үеийн хийц элементэд үүссэн эвдрэл гэмтэлд үзлэг хийж, шалтгаан дүгнэлт гаргах
Дээш