Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Барилга бүтээцийн зураг төслийн шаардлагад нийцсэн зураг боловсруулах;
- Барилга бүтээцийн зураг төслийн тооцоо хийж, шийдэл гарган ажлын зураг төсөл англи монгол хэл дээр боловсруулж баталгаажуулах;
- Зураг төслийн дагуу зохиогчийн хяналт хийх;
- Төслийн хүрээнд хийгдэж буй гадны орнуудад боловсруулсан Барилга бүтээцийн зураг төслийг Монгол Улсын норм, дүрэм, стандартад нийцэж буй эсэх дээр хяналт тавих;
- Төслийн хүрээнд хийгдэж буй гадны орнуудад боловсруулсан Барилга бүтээцийн гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулах, зургийн орчуулга хийх.
- Зураг төсөл боловсруулахад шаардлагатай програм хангамж дээр ажилладаг байх.
Тавигдах шаардлага:
- Барилгын зураг төсөл боловсруулах / хянах чадвартай;
- Энэ чиглэлээр 3-аас доошгүй жил ажиллаж байсан, ажлын дадлага туршлагатай
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай;
- Auto Cad Revit Sketchup болон office програм эзэмшсэн.
- Багаар ажиллах болон бусадтай харилцах чадвар сайтай;
- Улаанбаатарын оффист ажиллах ба шаардлагатай тохиолдолд Оюу толгойн уурхайн талбарт ажиллах боломжтой.
Та манай компанид ажилласанаар Оюу Толгойн төсөлд оролцон ажиллахаас гадна ажлын уян хатан цагаар ажиллах боломжтой.