Төлөвлөж буй хог хаягдлыг нягтруулан тээвэрлэх төв нь хог ягтруулах өндөр даралт бүхий гидравлик төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Айл өрх, төрийн болон бизнесийн байгууллагуудын хатуу хог хаягдлыг нягтруулан тээвэрлэх байгууламж руу тээвэрлэж нягтруулны дараа ландфилл руу зөөнө. Ингэснээр хог хаягдлыг хяналттай төвлөрсөн цэгт булшлах, хог хаягдлын хэмжээг ойролцоогоор 5 дахин бууруулж, тус цэгийн насжилт, ашиглалтын хугацааг уртасгана. Төлөвлөж буй хог хаягдлыг нягтруулан тээвэрлэх төвийн барилга нь 1 давхар барилга ба тэнхлэгээрээ 10м х 9.5м хэмжээтэй. Тус барилга нь үндсэн үйлдвэрийн хэсэг, хяналтын өрөө болон техникийн өрөөнөөс бүрдэнэ. Үндсэн бүтээц нь цутгамал бетон суурь дээр металл бүтээц байна. Гадна ханыг 200мм зузаан ган хавтастай сэндвич хавтангаар төлөвлөв.
СҮХБААТАР АЙМАГ, БАРУУН-УРТ СУМ
-Хог нягтруулан тээвэрлэх төвийн барилга
-Автопүү
-Хатуу хог хаягдлын хяналттай ii зэргийн ландфилл
-Дахин боловсруулах хог хаягдал хүлээн авах цэг (контайнер)
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ, АЛТАЙ ХОТ
-Хог нягтруулан тээвэрлэх төвийн барилга
-Автопүү
-Хатуу хог хаягдлын хяналттай ii зэргийн ландфилл
-Дахин боловсруулах хог хаягдал хүлээн авах цэг (контайнер)