Бидний тухай

Эн Си Си Эс ХХК нь инженеринг болон олон төрлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлдэг компани бөгөөд бидний үйлчилгээнүүд нь  инженерийн зураг төсөл, төслийн удирдлага, зөвлөх үйлчилгээ, хот төлөвлөлт, галын аюулгүй байдал, тэсрэх  болон химийн бодисын аюулгүй байдал технологийн төлөвлөлт, түлшний инженерчлэлийн зөвлөх үйлчилгээ, геотехникийн өрөмдлөг болон лабораторийн үйлчилгээ, төгсөглөг болон төгсөглөг бус элементийн тооцоо, техникийн орчуулгын үйлчилгээ зэрэг болно. 

Манай Эн Си Си Эс ХХК-ын шинжлэх ухаан, судалгаанд суурилсан сэтгэлгээтэй, олон жилийн туршлага, мэргэжлийн арга барил, ур чадваруудыг эзэмшсэн инженерүүд болон төслийн удирдлагын багууд хамтран таны хэрэгжүүлж буй төслийг эхнээс нь дуусгах хүртэл бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үүссэн асуудлуудыг мэргэжлийн өндөр түвшинд шийдэж, таны төслийг амжилттайгаар гүйцэтгэх болно. 

 

 


National
Алсын хараа: Олон улсад танигдсан үндэсний инженерийн институт болох, дотоодын компаниудад жишиг тогтоох 
Construction
Үнэт зүйлс: Шударга байдал, багийн ажиллагаа, Шинжлэх ухаан, судалгаанд үндэслэсэн шийдэл
Consulting
Эрхэм зорилго: Шинжлэх ухаан, судалгаанд суурилсан, өндөр чанартай инженерийн шийдэл болон үйлчилгээг харилцагч танд хүргэнэ
Services
Үнэт зүйлс: Тасралтгүй өсөх мэдлэг, хөгжил, Шинэ санаачлага, Өндөр чанар

Түүхэн замнал

nccs

2023 2023
  • Оюу толгой гүний уурхайн төслийн 7 багц зураг төслийн хяналт баталгаажуулалт, зураг төсөл зохиогчийн хяналт
  • Оюу толгойн хаягдлын далангийн чанарын хяналт, лабораторын үйлчилгээ
  • Оюу толгой гүний уурхайн 9 төслийн зураг төсөл боловсруулалт, баталгаажуулалт
  • Ханбогд төмөр боловсруулах үйлвэр – ME Elecmetal
  • Ханбогд салхин сэнсний цахилгаан станцын суурин зураг төсөл боловсруулалт, баталгаажуулалт
  • Ханбумбат нисэх буудлын интерьер зураг төсөл
2022 2022
  • Оюу толгой гүний уурхайн төслийн 9 багц зураг төслийн хяналт баталгаажуулалт, зураг төсөл зохиогчийн хяналт
  • Оюу толгойн хаягдлын далангийн чанарын хяналт, лабораторын үйлчилгээ
  • Оюу толгой гүний уурхайн 10 төслийн зураг төсөл боловсруулалт, баталгаажуулалт
  • Рио Тинто Монгол ХХК-ийн Ногоон паркийн менежментийн төсөл
  • Oюу толгойн барилга байгууламжуудын ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл
  • Бадрах Энержи ХХК-ийн Дэд бүтцийн зөвлөх үйлчилгээ, судалгаа
2021 2021
  • Оюу толгой гүний уурхайн төслийн 8 багц зураг төслийн хяналт баталгаажуулалт, зураг төсөл зохиогчийн хяналт
  • Оюу толгойн хаягдлын далангийн чанарын хяналт, лабораторын үйлчилгээ
  • Оюу толгой гүний уурхайн 10 төслийн зураг төсөл боловсруулалт, баталгаажуулалт
  • Жишиг хатуу хог хаягдалын менежментийн зураг төсөл боловсруулалт, баталгаажуулалт - Азийн хөгжлийн банк
  • Monnis цамхагийн хөндлөнгийн чанарын хяналт, зөвлөх үйлчилгээ
  • Qleantech салхин станцын зураг төсөл боловсруулах, баталгаажуулах үйлчилгээ
  • Хан-Алтай ресурс ХХК-ийн Алт, зэс баяжуулах үйлдвэр, дэд станц, агуулах, лаборатори, оффисын барилгын зураг төсөл боловсруулалт, баталгаажуулалт
2020 2020
  • Оюу толгой гүний уурхайн төслийн 14 багц зураг төслийн хяналт баталгаажуулалт, зураг төсөл зохиогчийн хяналт
  • Оюу толгойн хаягдлын далангийн чанарын хяналт, лабораторын үйлчилгээ
  • Туршилт тохируулгын лабораторийн MNS IEC/ISO 17025:2018 стандартыг нэвтрүүлсэн
  • Австралийн Deswick онлайн сургалтын орчуулга
  • NUBIA - Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын интерьер дизайны зураг төсөл зохиогчийн хяналт
  • Дундговь аймгийн Өндөршил суманд MDFE Жонш баяжуулах үйлдвэрийн цогцолбор барилгын зураг төсөл боловсруулалт, баталгаажуулалт
  • Монгол улсад жишиг болсон аюултай хог хаягдлын далангийн зураг төсөл боловсруулалт, баталгаажуулалт
  • Босоо ам 2-ын аврах албаны барилгын ажлын зураг төсөл боловсруулалт, баталгаажуулалт
2019 2019
  • Оюу толгойн хаягдлын далангийн чанарын хяналт, лабораторын үйлчилгээний гүйцэтгэгчээр шалгарсан
  • Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн
  • Оюу толгой гүний уурхайн төслийн 25 багц зураг төслийн хяналт баталгаажуулалт, зураг төсөл зохиогчийн хяналт
  • Оюу толгой гүний уурхай Босоо ам 1 түвшин-1385 монорайл дам нурууны зураг төсөл боловсруулалт, баталгаажуулалт
  • Монголын барилга инженерүүдийн холбоотой хамтран Оюу толгойн туслан гүйцэтгэгч нарын ахлах инженер техникийн ажилчдад Монгол улсын барилгын норм дүрэм, Оюу толгой төслийн техникийн шаардлага, стандарт журмыг баримтлах сургалтыг зохион байгуулсан.
2018 2018
  • Оюу толгой гүний уурхайн төслийн 31 багц зураг төслийн хяналт баталгаажуулалт, зураг төсөл зохиогчийн хяналт

  • Монгол улсын засгийн газраас Оюутолгойд хийсэн аудитын баримт бичгийн орчуулгын үйлчилгээ

  • NFPA 30, NFPA 122 стандартуудыг Монгол улсын стандарт болгон баталгаажуулсан

  • Оюу толгойн хөрөнгө оруулалттай Таван толгой цахилгаан станц барих төслийн судалгааны ажил болон ТЭЗҮ-д оролцсон

  • Оюу толгой гүний уурхайн 120 хүний хорогдох байрны зураг төсөл боловсруулалт, баталгаажуулалт

  • Оюу толгой ус хадгалах далангийн барилга байгууламжийн зураг төсөл, боловсруулалт, баталгаажуулалт

2017 2017
  • Оюу толгой гүний уурхайн төслийн 39 багц зураг төслийн хяналт баталгаажуулалт
  • Оюу толгой төслийн талбай дээрх байнгын зохиогчийн хяналт гүйцэтгэж эхэлсэн.
2016 2016
  • Оюу толгой гүний уурхайн төслийн 10 багц зураг төслийн хяналт баталгаажуулалт
  • Гүний уурхайн тэсрэх бодисын агуулахын зураг төсөл баталгаажуулалт, ажил эхлүүлэх зөвшөөрөл
  • Гүний уурхайн агааржуулалтын уян хоолойн ханган нийлүүлэлтийн ажил

 

2015 2015
  • Worley Parson компанитай хамтран уурхайн хатаалгын байрыг нэг дор 3000 хүнд үйлчлэх хүчин чадалтай гал тогоо болгох өөрчлөлтийн зураг төсөл

  • Цогтцэций салхин цахилгаан станцын хяналтын ажил 

2014 2014
  • Хаягдал хадгалах байгууламжийн инженерингийн зураг төслийн баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээ
  • Бархын голын урьдчилсан хүчитгэлтэй том алслалт гүүрийн зураг төсөл, тооцооны ажил
2013 2013
  • Таван Толгойн цахилгаан станцийн техник эдийн засгийн үзүүлэлтийг шалгаж орчуулах ажил
  • Шигшүүр, ган бүтээц, өргүүр кран, бэхэлгээ, цементийн ханган нийлүүлэлт
2012 2012
  • Оюу толгой төслийн баяжуулах үйлдвэрийн уутлан савлах байгууламжийг ажиллах хүчээр хангах үйлчилгээ

  • Баяжуулах үйлдвэрийн туслах барилга байгууламжид ган бүтээцийг үйлдвэрлэн нийлүүлсэн

  • Баяжуулах үйлдвэрийн туслах барилга байгууламжид инженерийн шийдэл зураг төслийн үйлчилгээ

2011 2011
  • Оюу толгой гүний уурхайн 1-р үе шатны зураг төсөл баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээ

  • Баяжуулах үйлдвэрийн туслах барилга байгууламжид инженерингийн зөвлөх үйлчилгээ

Менежментийн тогтолцоо

“Эн Си Си Эс” компани нь Монгол улсын хууль, дүрэм, норм, стандарт болон олон улсын стандарт шаардлагуудыг хангаж ажилладаг ба үйлчлүүлэгчдийнхээ хүсэл шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам сайжруулж,  2019 оноос чанарын удирдлагын тогтолцоо ISO-9001:2015, 2020 оноос туршилт тохируулгын лабораторийн MNS IEC/ISO 17025:2018 стандартуудыг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.

 

 

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тогтолцоо

Шудрага байдал 

Харилцагчидтайгаа хуулийн хүрээнд хамтран ажиллах ёс суртахуун ба ёс зүйн хэм хэмжээ

Багийн ажиллагаа

Мэдлэгээ солилцох, харилцан бие биенээ дэмжих замаар зорилгодоо хүрэх нэгдмэл санаа

Шинжлэх ухаан, судалгаанд үндэслэсэн шийдэл

Асуудлыг шийдвэрлэх  STEM хандлага

Тасралтгүй өсөх мэдлэг, хөгжил

Ажилтнуудын цаг ямагт суралцаж, хөгжих боломж

Шинэ санаачлага

Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах шинэлэг, бүтээлч сэтгэлгээ

Өндөр чанар 

Монгол улсын болон олон улсын стандартыг хэрэгжүүлэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн чанартай, дээд зэргийн үйлчилгээ 


Аюулгүй ажиллагаа

ХАБЭА-ын дүрэм, стандарт шаардлагуудыг бүрэн хангасан аюулгүй орчинг бий болгох бүхий л үйл ажиллагаа, арга замыг ашиглаж ажиллана.

Хууль, дүрэм стандарт шаардлага

Монгол улсын хууль, тогтоомж, стандарт шаардлага, олон улсын стандарт нормуудыг үйл ажиллагааны бүхий хэсэг заавал мөрдөж ажиллана.  

Хүрээлэн буй орчин 

Дахин боловсруулах боломжийг ихэсгэх, бохирдол, хог хаягдал хөршийн тав тухыг алдагдуулсан зүйлийг багасгахын тулд бизнесийн хөгжлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

Бизнес түнш

Захиалагчийн шаардлагад нийцсэн үйлчилгээг үнэн зөв, чанартай үзүүлэх Нийлүүлэгч болон хамтрагч талуудтай шудрага, эрх тэгш, хариуцлагатай харилцана.

Ёс зүй

Компани бүхэлдээ мэргэжлийн ур чадварын өндөр стандартыг дэмжиж, ёс зүйн дүрмийг сайтар дагаж мөрдөж ажиллана.

Ажилтан

Ажлын таатай орчныг бий болгохын зэрэгцээ боломжийг тэгш хуваарилж ажилчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, сурч боловсроход дэмжлэг үзүүлж, амьдарлын чанар үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

Дээш