Submit resume

Инженер геологич / геотехникийн инженер (ОТ )

Opening date
2024-04-15 18:14
Closing date
2024-05-15 18:14
1Resumes are being accepted
2
3

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Хаягдлын далангийн байгууламжийн барилгын явцад далангийн чанарын хяналтыг хийж гүйцэтгэх, алдаа зөрчлийг урьдаас мэдэгдэх, арилгах арга зам, зөв шийдлийг гаргах;

Хэрэглэгчийн шаардлага хангасан, өөрийн орны болон олон улсын стандартад нийцсэн лабораторийн болон хээрийн сорилт туршилт, шинжилгээг хийх, үр дүн боловсруулах, барилга байгууламжийн ул хөрс, материалын судалгаа хийх.

Үндсэн үүрэг:

  • Далангийн байгууламжийн барилгын ажилд ашиглаж буй материал техникийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж, туршилт шинжилгээ хийх
  • Хөрсний усны болон хөрсний шилжилт хөдөлгөөнийг хянах мониторингийн багажнуудын өдөр тутмын хэмжилт авч, үр дүнг боловсруулах
  • Даралтат уст давхаргын хэмжилт болон далангаас шүүрэн гарч буй усны хэмжээг өдөр тутам хэмжиж, үр дүнд анализ хийх
  • Шинжилгээнд ирж буй болон бэлдсэн сорьцын чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг хянах;
  • Шинжилгээг холбогдох стандарт арга аргачлалын дагуу үнэн зөв, зохих нарийвчлалтайгаар гүйцэтгэж байгаа эсэхийг хянах;
  • Шинжилгээний явцад алдаа гарч байгаа шалтгааныг тогтоох, алдааг залруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Бэлэн болсон хариуг хянаж, лабораторийн эрхлэгч болон захиалагчид тайлбарлаж өгөх;
  • Тогтмол хийж байгаа шинжилгээнүүдийн үр дүнд харьцуулалт хийж, судалгааны материал бэлтгэх;
  • Өдөр тутмын болон долоо хоног тутмын тайлан бэлтгэх;
  • Лабораторийн сорилт, шинжилгээний болон техникийн үйл ажиллагааг хариуцан явуулах;

 

Ажлын байранд тавигдах шаардлага

Мэдлэг, ур чадвар

Дараах асуудлаар зохих мэдлэгтэй байна. Үүнд:  

  • Инженер геологи, геотехник, барилгын буурь суурь, материалын шинж чанар, угсралтын ажилтай холбоотой стандарт, норм дүрмийн талаар мэдлэгтэй.
  • Хөрсний шинжилгээний MNS болон ASTM стандартын талаар өргөн мэдлэгтэй.
  • Багаар ажиллах чадвартай, зөв хандлагатай
  • Англи хэлний түвшин дундаас дээш
  • Аливаа ажилд өөрийгөө бүрэн дайчилж, бүтээмжтэй ажиллах

Боловсрол/мэргэжил дээшлүүлсэн байдал

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, итгэмжлэгдсэн их дээд сургуулийг инженер геологи, гидрогеологи, геотехник, автозамын инженер, барилгын инженер зэрэг мэргэжлээр төгссөн.

Туршлага

Мэргэжлийн чиглэлээр 3-с дээш жил ажилласан.

Нэмэлт мэдээлэл

Та манай баг хамт олонтой хамтран ажилласнаар Оюу Толгой сайтад ажиллах боломжтой. 


Submit resume


Scroll