Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Халаалт агаар сэлгэлтийн зураг төслийг боловсруулах;
- Гадаад зураг төслийг уншиж ойлгох, дүн шинжилгээ хийх;
- Зураг төслийн орчуулгад хяналт хийж, магадлалаар оруулж экспертүүдээс өгсөн шүүмжинд хариулах, зургийн жагсаалт, тайлбар бичиг бэлдэх;
- Компаний хэрэгжүүлж буй төслүүдэд мэргэжлийн хүрээнд инженерийн санал, шийдлийг гаргах;
- Батлагдсан зураг төслийн дагуу угсрагдаж буй эсэхэд байнгын хяналт тавих;
Ажлын байранд тавигдах шаардлага
Мэдлэг
- Барилга байгууламжийн халаалт агаар сэлгэлт, дулаан хангамжийн зураг төсөл боловсруулах;
- Халаалт агаар сэлгэлтийн зураг төсөл боловсруулах, төслийн удирдлага, үйл явцын сайжруулалт, техникийн баримт бичгийг уншиж, ойлгодог;
- Гүйцэтгэлийн зураг төсөл гаргах;
- Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
Ур чадвар
- Төслийн шаардлагад дүн шинжилгээ хийдэг;
- Autocad программ дээр ажилладаг;
- Монгол болон Англи хэл дээр албан хэрэг, баримт бичиг боловсруулдаг;
- Асуудлыг шийдвэрлэх арга замыг санал болгодог, шийдвэрлэдэг;
- Байгууллагын бүх түвшинд үр дүнтэй харилцах чадвартай;
- Багаар ажиллах чадвартай;
Боловсрол/мэргэжил дээшлүүлсэн байдал
Итгэмжлэгдсэн их дээд сургуулийг халаалт, агаар сэлгэлт мэргэжлээр төгссөн, баклавр эсвэл магистр зэрэгтэй;
Туршлага
Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан;
Нэмэлт мэдээлэл
Манай компанийн онцлог нь хэрэв та ОТ талбарт ажиллах боломжтой ба төв компанийн байранд ажиллах ажлын байр сонирхож байвал ажлын уян хатан цагаар ажиллаж болно.